News

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА. Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 16 дахь жилдээ зарлаж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго:     Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих. Хөтөлбөрийн хугацаа:                    2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сар Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд: Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага: Сонгон шалгаруулалт: Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно. Өргөдлийн маягт болон хугацаа: FB page:   www.facebook.com/artscouncilofmongolia                       www.facebook.com/ACMFellowshipProgram

“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ” Read More »

“… Цэг биш, таслал” Гэрэл зургийн үзэсгэлэн

Төрөл: Баримтат, арт, байгаль Гэрэл зурагчин, 2014-2015 оны Соёл урлагийн залуу манлайлагч Б.Отгонсүрэн нь …Цэг Биш, Таслал бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ 2023 оны 5-сарын 8-17-ны хооронд МУЗ-ийн Улаан гэр галерейд зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэнд түүний 21 аймаг, 200 гаруй сумаар аялж, ажиллаж, амьдарсан түүхэн хором, мөч, хэсгийг баримтат, арт, байгалийн гэрэл зургаар дамжуулан үзүүлнэ. Уран бүтээлчийн энэ удаагийн үзэсгэлэн нь асуудал дэвшүүлсэн, магадгүй хэтэрхий хүнд зарим нь ойлгомжгүй, хэсэгтээ сэтгэл хөдөлгөхөөр байж магад. Гэхдээ эдгээрийг олж харах, гэрэл зургуудыг унших, өөрийнхөөрөө ойлгох, эрэл хайгуул хийх боломжийг үзэгчдэд олгох болно.   Эрхэм Таныг гэрэл зургийн ертөнцөөр аялахыг уръя… ,

“… Цэг биш, таслал” Гэрэл зургийн үзэсгэлэн Read More »

“Urban Walks“ төсөлд Залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна.

Монголын Урлагийн Зөвлөл нь Гёте-Институтийн “Urban walking” буюу хотоор алхах төслийг хамтран зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн оролцогчийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулсан ба 2021-2022 оны соёл урлагийн залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна.  Уг төсөл нь дижитал платформоор дамжуулан хотоор алхах үйлдлийг гоо зүйн мэдрэмж, туршлага эсвэл өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх зорилготой юм. Улаанбаатар хотоос гадна Зүүн Азийн Бээжин, Сөүл, Токио, Шанхай, Хонконг хотуудад “Urban Walks” төслийг мөн зохион байгуулж байгаа бөгөөд технологи ба урлагийг хослуулсан зургаан хотоор хийх аяллыг нэгдсэн байдлаар цахим платформ дээр 2023 оны 10-р сард толилуулах юм. Б.Мэнд-Амар нь МУИС-ийг компьютерийн график, дизайнераар 2015 онд төгссөн. Тэрээр Улаанбаатар хотын гудамж, хуучин барилга болон бусад хуучны хотын зургийг харьцуулан дардаг бөгөөд түүхэн баримтат, гол төлөв 1990-2000 оны гэрэл зургаар дамжуулан хотыг судалдаг. Үүнийхээ дагуу Mongolian Visuals сошиал хуудсыг хамтран үүсгэн байгуулж, хөтөлдөг. Мөн “Улаанбаатараас ярьж байна” подкастын хамтран хөтлөгчөөр ажилладаг МУЗ нь Залуу манлайлагч Б.Мэнд-Амарыг 2023 оны 5-р сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдах 8 дах удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд урьж оролцуулж байгаа билээ.

“Urban Walks“ төсөлд Залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна. Read More »

МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч, Кино найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарлаа.

2023 оны Каннын Олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор шалгараад байгаа билээ. Тавдугаар сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын “Un Certain Regard” төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм.  “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер, 2013-2014 оны урлагийн залуу манлайлагч П.Золжаргалын “Баавгай болохсон”  бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ.  Мөн тус киноны ерөнхий зураглаачаар 2012-2013 оны урлагийн залуу манлайлагч, Ц.Батзориг сангийн Гүйцэтгэх захирал Д.Давааням ажилласан ба удахгүй кино багийн гишүүд Каннын наадмыг зорино.   

МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч, Кино найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарлаа. Read More »

Scroll to Top