Жигжидийн Дуламсүрэн

Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төв ТББ-ын Гүйцэтгэх Захирал 

Жигжид овогтой Дуламсүрэн нь соёл судлаач мэргэжилтэй, соёлын салбарт болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах салбарт сүүлийн 15 жилийн турш тасралтгүй ажиллаж байна. Эдгээр ажлын хүрээнд бүс нутагт болон олон улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр батлагдсан хууль, дүрмийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх хүний эрхийг хангах чиглэлээр сургагч багшаар ажиллахын зэрэгцээ Монгол улсад соёл, нийгмийн үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг татан оролцуулах чиглэлээр төвлөрч ажилладаг. Мөн хөгжлийн бэрхшээлтэй залуус, эмэгтэйчүүдэд зориулсан олон төсөл, хөтөлбөр удирдан хэрэгжүүлсэн. Түүнчлэн судалгаа хийх, орчуулга хийх, аялах, ном унших зэргээр өөрийн ажиллаж буй салбаруудын чиглэлийн төрөл бүрийн үйл ажиллагаанд чөлөөт цагаараа идэвхитэй оролцдог.

99123399

dulamsuren.jigjid@yahoo.com

ШУТИС-ын Нийгмийн технологийн сургуулийн Соёл Судлаач, Магистр 2012 он

СУИС-ын Соёлын Сургуулийн Соёлын Менежментийн бакалавр 2010 он

Берлин хотын Freie Universität Berlin”, “Institute for Arts and Media Management“

2014 он-өнөөг хүртэл Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн Гүйцэтгэх Захирал

2017 оноос Олон улсын байгууллагуудад Хүний эрхийн сургагч багш

2016 оноос олон улсын байгууллагуудад төлөөлөгч 

2015 оноос 2019 он хүртэл Дэлхийн Сонсголгүй Иргэдийн Холбооны Удирдах Зөвлөлийн Гишүүн гм 

2019 он Мобилити Интернэншл USA байгууллагын Азийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төслийн сургагч багш. Шри Ланка, Тайланд улс.

2018 НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Араб бүсийн ажилтнуудад зориулсан "Хөгжлийн бэрхшээлтэй ба жендэрийн хүртээмж" сургалтанд сургагч багш. Египетийн Каир хот. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллагын Араб дахь салбар, Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эвлэл. 

2017 он Сонсголгүй Иргэдийн Дэлхийн Холбооны Африкийн Магреб бүсийн хүний эрхийн төслийн сургагч багш. Алжир улс

Боловсрол, соёлын яамны жуух бичиг 

Хөдөлмөр нийгмийн хамгаалалын яамны жуух бичиг

2022 онд Соёлын яамнаас Соёлын тэргүүний ажилтан

Уран бүтээл
Scroll to Top