Жанцанноровын Уугантуяа
Морин хуурч, Соёл урлагийн менежер.
Морин хуурын чуулгад 1992 оноос ажиллаж байна. 1997-1999 онд чуулгын ахлагч, 2004 оноос менежерээр давхар ажиллаж байна. 1995, 1998 онд Морин хуурын чуулгын “Чөлүгэн” морин хуурын дөрвөл, 2001 онд ятга хөгжимчин А.Жамбалсүрэн, 2009 онд ятгач О.Мөнхтогтохын “Ятгын зохирол” тоглолтын зохион байгуулагч, 2009 онд “Учиртай дөрвөн толгой” сюит, 2007 онд “Дэлхийн хөгжмийн дээжисээс...”, 2006 онд Японы алдарт бүжигчин Азумо Канхо “Их газрын ээж”, Морин хуурын чуулгын 10, 15, 20, 25.30 жилийн ойн арга хэмжээ, тоглолтуудын ерөнхий менежер. 2002 онд ойн хуанли, 2012 онд Морин хуурын чуулгын хэвлэлийн эмхэтгэл, танилцуулга, 2017 онд Эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, танилцуулга, 2022 онд “Монгол аялгуу” Морин хуурын чуулгын хос пянз, “Эрин цаг” Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан баримтат киног эрхлэн гаргасан.
9313 2525, 8924 2525
j.uugankhuur@gmail.com
2014 Нийгмийн удирдлага, Удирдлагын академи
2009 Урлагийн Залуу Манлайлагч хөтөлбөр
Монголын урлагийн зөвлөл
2003 Соёл Урлагийн удирдах ажилтны мэргэжил, СУИС
2002 Соёл урлагийн менежментийн сургалт, Соросын сан, Гурж
1997 Морин хуурч, Хөгжим бүжгийн коллеж
2008 оноос Дэлхийн Морин хуурын холбооны гишүүн
2010 оноос Жанцанноров сангийн Гүйцэтгэх захирал
2022 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон
2013 онд Алтан гадас
Уран бүтээл
2008, 2010, 2012, 2014, 2018 оны Морин хуурын Олон улсын наадмын ерөнхий менежерээр ажиллаж симпозиумын илтгэлүүдийг эмхэтгэн гаргасан.
1996 онд морин хуурч Б.Уянгатай хамтарсан тоглолт, ХБК-ийн концертын танхим
1993 морин хуурч З.Хосбаяртай хамтарсан тоглолт, ХБК-ийн концертын танхим
ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ, Тайвань, Турк, Итали, Франц, Япон, Канад зэрэг улсуудад айлчлан тоглосон.