Нэргүйн Ашит

Н.Ашит нь Монголын соёл урлагийн салбарт ажиллах хугацаандаа дэлхийн 40 гаруй орны нэр хүндтэй тайзнаа гоцлон болон хамтран тоглож монголын язгуур урлагаа дэлхийд таниулан чуулгынхаа хамт АНУ, ОХУ, БНХАУ, Канад, БНСУ, Япон, Тайвань, Турк, Итали, Австри, Герман зэрэг дэлхийн олон улс орнуудад зохиогдсон Монголын соёлын өдрүүдийн хүндэтгэлийн концертууд болон айлчлан тоглолтуудад амжилттай оролцсон. Японы Across Hall, Suntory Hall, Эзэн хааны ордон, NHK телевизийн концертын танхим, АНУ-ын Carnegie Hall, НҮБ-ын төв байр, ЮНЕСКО-ийн төв байр, Бээжин хотын Сувдан театр, Вена хотын “Musikverein”концертийн Алтан танхим, Берлин хотын Филармонийн концертын танхим, Тайванийн Тайпэй, Хятадын үндэсний концертийн танхим, Сөүлийн Их театр зэрэг  дэлхийн алдартай том театруудын тайзнаа хөгжимдөж, мөн гоцлон хөөмэйлж морин хуур, хөөмэйн эгшгийг гадаадын үзэгч сонсогчдод хүргэж, эх орноо сурталчилсаар байна.

Урлаг судлалын ухааны магистр

МУИС-ийн Хэл, соёлын сургууль

 

1999 Соёлын арга зүйч, хөгжмийн багш

Соёлын дээд сургууль

2010 онд “Хөөмий хөгжил хамгаалал” ТББ-ын үүсгэн байгуулагч

 

1999 оноос морин хуурч, хөөмэйч

Улсын Филармоний Морин Хуурын Чуулга

2022 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одон

2015 онд Алтан гадас

Уран бүтээл

2008, 2010, 2012, 2014, 2018 оны Морин хуурын Олон улсын наадмын ерөнхий менежерээр ажиллаж симпозиумын илтгэлүүдийг эмхэтгэн гаргасан.

1996 онд морин хуурч Б.Уянгатай хамтарсан тоглолт, ХБК-ийн концертын танхим

1993 морин хуурч З.Хосбаяртай хамтарсан тоглолт, ХБК-ийн концертын танхим

ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ, Тайвань, Турк, Итали, Франц, Япон, Канад зэрэг улсуудад айлчлан тоглосон.

Scroll to Top