“СОЁЛ УРЛАГИЙН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”

ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА.

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), АНУ дахь Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран “Соёл урлагийн залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг 16 дахь жилдээ зарлаж байна.

Хөтөлбөрийн үндсэн зорилго:     Нийгмийн ба соёл урлагийн салбарын залуу манлайлагчдын чадавхийг дээшлүүлэх, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар соёл урлагийн тогтвортой хөгжлийг дэмжих.

Хөтөлбөрийн хугацаа:                    2023 оны 11-р сараас 2024 оны 6-р сар

Хөтөлбөрт сонгогдсоноор дараахь боломжийг хүртэх болно. Үүнд:

  • Үндсэн сургалтанд хамрагдах: Манлайлал, стратеги төлөвлөлт, байгууллагын засаглал, сан бүрдүүлэлт, төсөл боловсруулах нь, соёл урлагийн салбарын маркетинг PR, төслийн менежмент зэрэг 20 сургалтанд хамрагдах боломж.
  • Бичил төсөл хэрэгжүүлэх: Шинэ санал, санаачлагаа төсөл болгон хэрэгжүүлэх боломж.
  • Төслийн багт ажиллах: МУЗ-өөс хэрэгжүүлж буй сонирхсон төсөл, хөтөлбөртөө төслийн багийн гишүүнээр ажиллаж, ур чадвараа хөгжүүлэх боломж.
  • Танилын хүрээгээ тэлэх: Хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээнүүдэд оролцон, Монголын нийгэм, соёл, бизнесийн салбарын төлөөлөл, уран бүтээлчидтэй танилцах, мэдээлэл солилцох өргөн боломж.
  • Соёл урлагийн арга хэмжээнд оролцох: 2023-2024 онд МУЗ-өөс зохион байгуулагдах бүхий л урлагийн тоглолт, үзэсгэлэн ба урлагийн үйл ажиллагаанд уригдан оролцох эрх.

Оролцогчдод тавигдах ерөнхий шаардлага:

  • Монголын соёл урлагийн ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах, салбартаа үр бүтээлтэй ажиллах хүсэл эрмэлзэлтэй 25-30 насны залуучууд оролцох
  • Салбартаа мэргэжлээрээ 2 ба түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх
  • Хөтөлбөрийн хугацаанд Монголдоо байж, хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох
  • Хөтөлбөрийн үр дүнд олж авсан мэдлэг, туршлагаа хуваалцах чадвартай байх
  • Аливаа байгууллагад харъяалагддаг бол хөтөлбөрт хамрагдах зөвшөөрлийг ажил олгогчоосоо авсан байх.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрийн тусгай хороо хийх бөгөөд анхан шатны шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг ярилцлаганд урина. Ярилцлагын тов болон сонгон шалгаруулалтын хариуг и-мэйл хаягаар нь мэдэгдэх болно.

Өргөдлийн маягт болон хугацаа:

  • Өргөдлийн маягтыг доорхи линкээр орж 2023 оны 10-р сарын 22-ны дотор бөглөнө үү.  
  • https://forms.gle/pfD6VnzaqdbW4hbE6  
  • Өргөдөл болон хөтөлбөрийн талаар Монголын Урлагийн Зөвлөлийн 319015, 319017 дугаарын утас болон development@artscouncil.mn хаягаар холбогдон авна уу.

FB page:   www.facebook.com/artscouncilofmongolia

                      www.facebook.com/ACMFellowshipProgram

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top