“… Цэг биш, таслал” Гэрэл зургийн үзэсгэлэн

Төрөл: Баримтат, арт, байгаль

Гэрэл зурагчин, 2014-2015 оны Соёл урлагийн залуу манлайлагч Б.Отгонсүрэн нь …Цэг Биш, Таслал бие даасан гэрэл зургийн үзэсгэлэнгээ 2023 оны 5-сарын 8-17-ны хооронд МУЗ-ийн Улаан гэр галерейд зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнд түүний 21 аймаг, 200 гаруй сумаар аялж, ажиллаж, амьдарсан түүхэн хором, мөч, хэсгийг баримтат, арт, байгалийн гэрэл зургаар дамжуулан үзүүлнэ.

Уран бүтээлчийн энэ удаагийн үзэсгэлэн нь асуудал дэвшүүлсэн, магадгүй хэтэрхий хүнд зарим нь ойлгомжгүй, хэсэгтээ сэтгэл хөдөлгөхөөр байж магад. Гэхдээ эдгээрийг олж харах, гэрэл зургуудыг унших, өөрийнхөөрөө ойлгох, эрэл хайгуул хийх боломжийг үзэгчдэд олгох болно.  

Эрхэм Таныг гэрэл зургийн ертөнцөөр аялахыг уръя… ,

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top