acm

Дамдинсүрэнгийн Мөнхтамир

Соёлын өв, Музей Дамдинсүрэнгийн Мөнхтамир 9969 1663 s.tamiraa11@gmail.com Hm-facebook Hm-instagram Боловсрол 2021-2023 Магистр: Антропологи, Монгол Улсын Их Сургууль 2013-2019 Бакалавр: Антропологи, олон улсын харилцаа, Монгол Улсын Их Сургууль 2021-2022 Эрасмус+ солилцооны хөтөлбөр: Австрийн Венийн Их Сургууль 2017-2018 Солилцооны хөтөлбөр: Японы Шига Мужийн Их Сургууль 2003-2013 Бүрэн дунд боловсрол: Ирээдүй цогцолбор сургууль Ажлын туршлага 2018-2019 Гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн, МУИС Менежер Олон улсын сургалт хөтөлбөр 2022 Соёл, урлагийн залуу манлайлагч хөтөлбөр, Монгол Урлагийн Зөвлөл 2022 Нийгмийн ухаан судалгаа зуны сургууль, МУИС  2021 Тогтвортой хөгжлийн зуны сургууль, БНХАУ-ын Цинхуа их сургууль  2020 Академик англи хэлний сургалт, Жет англи хэлний сургууль  2019-2020 Байгаль орчны манлайлагч хөтөлбөр, Зориг сан 

Дамдинсүрэнгийн Мөнхтамир Read More »

Жахынбекийн Рая

Соёлын өв, Музей Жахынбекийн Рая Номын санч 9942 4201 ika.raya88@gmail.com Hm-facebook Hm-instagram Боловсрол 2012 Соёл Урлагийн залуу манлайлагч хөтөлбөр Монголын Урлагийн Зөвлөл Ажлын туршлага 2018 оноос Номын санч, УБ хотын номын сан Шагнал, урамшуулал МУСТА

Жахынбекийн Рая Read More »

“Urban Walks“ төсөлд Залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна.

Монголын Урлагийн Зөвлөл нь Гёте-Институтийн “Urban walking” буюу хотоор алхах төслийг хамтран зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн оролцогчийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулсан ба 2021-2022 оны соёл урлагийн залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна.  Уг төсөл нь дижитал платформоор дамжуулан хотоор алхах үйлдлийг гоо зүйн мэдрэмж, туршлага эсвэл өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх зорилготой юм. Улаанбаатар хотоос гадна Зүүн Азийн Бээжин, Сөүл, Токио, Шанхай, Хонконг хотуудад “Urban Walks” төслийг мөн зохион байгуулж байгаа бөгөөд технологи ба урлагийг хослуулсан зургаан хотоор хийх аяллыг нэгдсэн байдлаар цахим платформ дээр 2023 оны 10-р сард толилуулах юм. Б.Мэнд-Амар нь МУИС-ийг компьютерийн график, дизайнераар 2015 онд төгссөн. Тэрээр Улаанбаатар хотын гудамж, хуучин барилга болон бусад хуучны хотын зургийг харьцуулан дардаг бөгөөд түүхэн баримтат, гол төлөв 1990-2000 оны гэрэл зургаар дамжуулан хотыг судалдаг. Үүнийхээ дагуу Mongolian Visuals сошиал хуудсыг хамтран үүсгэн байгуулж, хөтөлдөг. Мөн “Улаанбаатараас ярьж байна” подкастын хамтран хөтлөгчөөр ажилладаг МУЗ нь Залуу манлайлагч Б.Мэнд-Амарыг 2023 оны 5-р сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдах 8 дах удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд урьж оролцуулж байгаа билээ.

“Urban Walks“ төсөлд Залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна. Read More »

МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч, Кино найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарлаа.

2023 оны Каннын Олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор шалгараад байгаа билээ. Тавдугаар сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын “Un Certain Regard” төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм.  “Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер, 2013-2014 оны урлагийн залуу манлайлагч П.Золжаргалын “Баавгай болохсон”  бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ.  Мөн тус киноны ерөнхий зураглаачаар 2012-2013 оны урлагийн залуу манлайлагч, Ц.Батзориг сангийн Гүйцэтгэх захирал Д.Давааням ажилласан ба удахгүй кино багийн гишүүд Каннын наадмыг зорино.   

МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч, Кино найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарлаа. Read More »

Scroll to Top