Монголын Урлагийн Зөвлөл нь Гёте-Институтийн “Urban walking” буюу хотоор алхах төслийг хамтран зохион байгуулж байгаа билээ. Уг төслийн оролцогчийг нээлттэй зарлаж, сонгон шалгаруулсан ба 2021-2022 оны соёл урлагийн залуу манлайлагч Б.Мэнд-Амар шалгаран оролцож байна. Уг төсөл нь дижитал платформоор дамжуулан хотоор алхах үйлдлийг гоо зүйн мэдрэмж, туршлага эсвэл өгүүлэмжтэй хослуулан олон нийтэд хүргэх зорилготой юм.
Улаанбаатар хотоос гадна Зүүн Азийн Бээжин, Сөүл, Токио, Шанхай, Хонконг хотуудад “Urban Walks” төслийг мөн зохион байгуулж байгаа бөгөөд технологи ба урлагийг хослуулсан зургаан хотоор хийх аяллыг нэгдсэн байдлаар цахим платформ дээр 2023 оны 10-р сард толилуулах юм.
Б.Мэнд-Амар нь МУИС-ийг компьютерийн график, дизайнераар 2015 онд төгссөн. Тэрээр Улаанбаатар хотын гудамж, хуучин барилга болон бусад хуучны хотын зургийг харьцуулан дардаг бөгөөд түүхэн баримтат, гол төлөв 1990-2000 оны гэрэл зургаар дамжуулан хотыг судалдаг. Үүнийхээ дагуу Mongolian Visuals сошиал хуудсыг хамтран үүсгэн байгуулж, хөтөлдөг. Мөн “Улаанбаатараас ярьж байна” подкастын хамтран хөтлөгчөөр ажилладаг
МУЗ нь Залуу манлайлагч Б.Мэнд-Амарыг 2023 оны 5-р сарын 23-30-ны хооронд зохион байгуулагдах 8 дах удаагийн Улаанбаатар олон улсын медиа урлагийн наадамд урьж оролцуулж байгаа билээ.