МУЗ-ийн Соёл урлагийн залуу манлайлагч, Кино найруулагч П.Золжаргалын “Баавгай болохсон” кино Каннын кино наадамд шалгарлаа.

2023 оны Каннын Олон улсын кино наадмын “Un Certain Regard” төрөлд найруулагч П.Золжаргалын бүтээл “If Only I Could Hibernate” буюу “Баавгай болохсон” кино албан ёсоор шалгараад байгаа билээ.

Тавдугаар сарын 16-27-ы өдрийн хооронд зохион байгуулагдах уг наадмын “Un Certain Regard” төрөл нь Каннын олон улсын кино наадам дахь албан ёсны сонгон шалгаруулалтын хэсэг юм. Тус шалгаруулалт нь 1998 оноос хойш явагдаж байгаа бөгөөд энэ нь олон улсад гарах хүсэл эрмэлзэлтэй залуу найруулагч нарын ур чадварыг дэлхийд таниулах, шинэлэг зоримог бүтээлүүдийг урамшуулах зорилгоор олгож эхэлсэн шагнал юм. 

“Амигдала Фильмс”-ийн найруулагч, продюсер, 2013-2014 оны урлагийн залуу манлайлагч П.Золжаргалын “Баавгай болохсон”  бүрэн хэмжээний уран сайхны киноны зохиолыг найруулагч П.Золжаргал болон Magnolian нэрээрээ танигдсан Б.Дөлгөөн нар хамтран бичжээ. 

Мөн тус киноны ерөнхий зураглаачаар 2012-2013 оны урлагийн залуу манлайлагч, Ц.Батзориг сангийн Гүйцэтгэх захирал Д.Давааням ажилласан ба удахгүй кино багийн гишүүд Каннын наадмыг зорино.   

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top